Оршин суух
CZ
EN
RU
MN
UA
Нүүр хуудас
/
Оршин суух
/
Таны оршин суух зөвшөөрөл
/
Хүүхдийн оршин суух зөвшөөрөл
Таны оршин суух зөвшөөрөл
Ажилтны карт
Ажилтны карт нь Таны ажилтай шууд холбоотой, тийм болохоор хэрэв Та ажилгүй болмогц 60 хоногийн дотор шинэ ажилд орсон байх ёстой бөгөөд ажилтай байх нь Таны БНЧУ-д оршин суух зорилго юм.
Хэрэв Та жирэмслээд ажлаа алдсан (жиш.: Таны гэрээний хугацаа дууссан тул ажил олгогч гэрээг сунгахгүй) бөгөөд, 60 хоногийн дотор шинэ ажил олох боломжгүй гэж үзвэл, цаг алдалгүй оршин суух зорилгоо өөрчлөх өргөдөл хүсэлт гаргана уу, жиш.: гэр бүл нэгдэлт (журамыг доор үзнэ үү).
Хэрэв та ажил эрхэлж байсан бөгөөд одоо төрөлтийн буюу хүүхэд асрах чөлөөнд байгаа бол оршин суух нөхцөл биелэгдэж байна гэсэн үг. Гэхдээ энэ үед Таны гэрээний хугацаа (оршин суух зөвшөөрөлтөй холбоотой) дуусвал, оршин суух зөвшөөрлийн утгыг өөрчлөх өргөдөл гаргах шаардлагатай.
Хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор удаан хугацаагаар оршин суух
Та хувиараа хөдөлмөр эрхлэх зорилгоор Чех улсад удаан хугацаагаар оршин суух эрхтэй бөгөөд жирэмсний улмаас ажлаа завсардуулах нь оршин суух зорилгыг биелүүлээгүйд тооцохгүй.
Гэр бүл нэгдэлтээр оршин суух
БНЧУ-д нөхөр эсвэл найз залуутай бол энэ оршин суух эрхийг хүсэж болно.
Энэ тохиолдолд Таны оршин суух зорилго нь Таны нөхөртэй/найзтай холбоотой. Хэрэв та салах юм бол тус зорилго цуцлагдах процедурыг эхлүүлнэ. Гэвч, Та дор хаяж 2 жил БНЧУ-д байсан буюу таны гэрлэлт 5-аас доошгүй жил үргэлжилсэн бол оршин суух зорилгоо өөрчлөх боломж байдаг.
Анхаар!
Хэрэв Та гэр бүлийн хүчирхийллийн хохирогч бол, энэ нь байдлыг шийдвэрлэж, хосуудын оршин суух зөвшөөрлийг тусгаарлан салгах боломжтой - нийгмийн ажилтантай холбоо барина уу (
„холбоо барих"
үзэх).
Гэр бүл нэгдэлтийн өргөдөл гаргах журам:
1
Гэрлэлтийн гэрчилгээг Чех хэл дээр албан ёсоор орчуулах.
2
Česká pošta шуудангийн салбараас 1500 кроны марк худалдан авах.
3
Орогнол ба шилжин сууршилтын бодлогын хэлтэс (OAMP) дээр очиж гэр бүл нэгдэх талаархи маягт дээр өргөдөл бөглөөд шуудангаас худалдаж авсан маркаа хавсаргана. Үүний зэрэгцээ дараахь зүйлсийг бүрдүүлнэ үүнд байрны бичиг (болон түрээсийн гэрээ), албан ёсны орчуулагчаар Чех хэл рүү хөрвүүлсэн гэрлэлтийн гэрчилгээ болон санхүүгийн баталгаа болох Таны нөхрийн ба Таны цалингийн тодорхойлолт (жиш.: нь хоёр насанд хүрсэн хүүхэдгүй хүмүүсийн сар бүрийн цэвэр орлого 5970 крон дээр бүх үйлчилгээг тусгасан байрны түрээсийн төлбөр - түрээсийн гэрээг үзнэ үү). ОAMP дээр паспорт, гэрэл зурагтайгаа өөрийн биеэр хүрэлцэн ирэх ёстой.
Анхаар!
Хэрэв Та оршин суух эрхээ ажлынхаас гэр бүл нэгдэх рүү солиж өөрчилж байгаа бөгөөд дараагийн ажлын гэрээ үгүй бол эрүүл мэндийн даатгалаа өөрөө төлөх ёстой гэдгийг бүү мартаарай!
Чех улсад хууль бусаар оршин сууж, хүүхэд төрүүлэх
Чех улсад хүүхэд төрүүлснээр Таны оршин суух эрхийг хуульчлахгүй. Хүүхэд иргэншлийг авахдаа төрсөн газраар биш эцэг эхийн харъяалал дагаж иргэншил авна.
Хүүхдийн оршин суух зөвшөөрөл
Чех улсад төрснөөр хүүхэд шууд оршин суух зөвшөөрөл авна гэсэн үг биш. Хүүхдийг төрснөөс хойш 60 хоногийн дотор оршин суух зөвшөөрөл хүсэх шаардлагатай.
Та хүүхэддээ ямар төрлийн оршин суух зөвшөөрөл хүсэх нь Таны болон хүүхдийн эцгийн (хүүхдийн төрсний гэрчилгээнд бичигдсэн) оршин суух эрхээс хамаарна. Жишээлбэл, хэрэв Та ажлын карттай бөгөөд хүүхдийн эцэг нь байнгын оршин суух зөвшөөрөлтэй бол хүүхдэд байнгын оршин суух зөвшөөрөл хүсэж болно. Хэрэв хоёулаа ажлын карттай бол гэр бүл нэгдэлт хүснэ үү.
Шинэ төрсөн хүүхдэд оршин суух зөвшөөрөл хүсэх зөвлөмж:
1
Элчин сайдын яаманд очиж хүүхдэд паспорт хүсэх. Очихдоо хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн бичиг баримтаа авсан байх. Элчин сайдын яамнаас хүүхдийн паспорт хүссэнийг нотлох тодорхойлолт авах бөгөөд, хэрэв боломжтой бол хэзээ паспорт бэлэн болох хугацааг бичүүлэх.
2
ОАМР дээр очиж, БНЧУ-д хүүхдийн оршин суух зөвшөөрөл хүсэх өргөдөл гаргах. Хүүхдийн төрсний гэрчилгээ, өөрийн бичиг баримт, элчин сайдын яаманд хүүхдийн паспорт хүссэн гэсэн тодорхойлолт, хүүхдийн эрүүл мэндийн даатгал зэргийг аваарай.
Download
Эрүүл мэнд ба эрүүл мэндийн даатгал
Амралт
Тэтгэмжүүд
Ажил эрхлэлт
Харилцагчид
Left
Right
MKC PRAHA O.P.S. БA
UNIVERSITY OF BRISTOL
Оршин суух
Эрүүл мэнд ба эрүүл мэндийн даатгал
Амралт
Тэтгэмжүүд
Ажил эрхлэлт
Харилцагчид
MKC PRAHA O.P.S. БA
UNIVERSITY OF BRISTOL
Back to top
Made on
Tilda