Эцэг эхийн чөлөө эдлэж байх үедээ эцэг эхийн тэтгэмж авч болно. Энэ нь ихэвчлэн жирэмсний амралтын дараа эхлэж, хүүхдийг 3 нас хүрэхэд дуусдаг, гэхдээ хүүхдийг 4 нас хүртэл авч болдог. Хэрэв Та жирэмсний тэтгэмж авах эрхгүй бол төрсний дараа шууд эцэг эхийн тэтгэмж авах боломжтой. Эцэг эхийн тэтгэмж авч байх үедээ давхар орлоготой байж болно. Эцэг эхийн тэтгэмжийг, төрсний гэрчилгээнд бичигдсэн тохиолдолд хүүхдийн эцэг ч авч болно, гэхдээ зөвхөн хэн нэг нь л авна.
Шимтгэл авах нөхцөл - БНЧУ-д улсад албан ёсоор тасралтгүй 365 хоног байсан байх.
Эцэг эхийн тэтгэмжийг тодорхойлох- Эцэг эхийн тэтгэмж нь нэг хүүхэд терүүлэхэд 220 000 крон, ихэр ба түүнээс олон бол 330 000 крон байна.
- Таны эсвэл хүүхдийн эцгийн орлогыг үндэслэн, сард олгож болохуйц тэтгэмжийн хэмжээг тогтооно - сарын тэтгэмжийн хэмжээ нь цалинг хэмжих суурины 70%-иас хэтэрч болохгүй, хялбараар хэлбэл Таны нийт (бохир) цалинг хэлнэ (эсвэл хүүхдийн эцгийн) - жиш.: Таны нийт цалин 20 000 крон гэж үзвэл, үүний 70% нь 14 000 крон болно. Тиймээс сард дээд тал нь 14000 крон авна гэсэн үг. Тэгэхлээр нийт 220 000 кроныг 15 сарын турш сард 14 000 крон авна.
- Хэрэв Та жирэмсний тэтгэмж авах эрхгүй бол, сар бүрийн тэтгэмжийнхээ хэмжээг өөрөө сонгож болно, гэхдээ 2018 онд Таны авч болох хэмжээ 7 600 крон болж байна.
- Тэтгэмж авч байх үедээ авах хугацааг (үүнийгээ дагаад хэмжээг) гурван сард нэг удаа өөрчилж болно (Нийгмийн халамжийн хэлтэст хүсэлт гаргах). Та хүүхдийн эцэгтэй нь ээлжлэн тэтгэмж авч ба хүүхдээ асарч болно.
Эцэг эхийн тэтгэмж нь 4 хүртэлх насны хүүхдийг өдөржингөө халамжлан харах боломжтой эцэг эхийн нэгэнд зориулсан хувь нэмэр юм.
Анхаар! Та хүүхэд асраад эцэг эхийн тэтгэмж авч байгаа бол, тэр хүүхэд ясли цэцэрлэгт сард 46 цагаас илүү явж болохгүй, явбал тэтгэмжээс хасагдана.
Эцэг эхийн тэтгэмжийг цагт нь хөөцөлдөж өгснөөр хоёр тэтгэмжийн дунд завсардуулан орлогогүй байхаас сэргийлнэ. Энэ нь жирэмсний тэтгэлгийн хугацаа дуусахаас өмнө нэг сарын өмнө материалыг бүрдүүлж өргөдөл өгөхийг зөвлөж байна.