Ажил эрхлэлт

CZ
EN
RU
MN
UA
Жирэмслэлтийн үед ажил дээрээ Та тусгай эрх эдлэнэ.
Ажлаас халах
Ажил олгогч нь жирэмсний үед эмэгтэйг халах ёсгүй. Гэхдээ, хэрэв Та хугацаатай гэрээтэй (1 жил гэх мэт) байвал ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээг сунгах албагүй. Энэ нь гэрээний дагуух хугацаанд хөдөлмөрийн харицаа дуусна. Энэ тохиолдолд Танд хамгаалалтын хугацаа 180 хоног үйлчилнэ, өөрөөр хэлбэл хэрэв та хөдөлмөрийн харьцаа дууссанаас хойш 180 хоногийн дотор жирэмсний амралтанд орсон бол цалинтай адилтгах тэтгэмж (өвчний эсвэл жирэмсний тэтгэмжийн хэлбэрээр) авах болно.

Анхаар! Хэрэв Та шинэ ажилд ороод туршилтын хугацаандаа байгаа бол, Та хамгаалалтын хугацаагаар хамгаалагдахгүй бөгөөд ажил олгогч Таныг ажлаас халахдаа шалтгаан заах үүрэггүй.

Ажил олгогчдоо жирэмсний тухай мэдэгдэх
Жирэмсэн болсныг ажил олгогчдоо мэдээлэх хууль ёсны үүрэг байхгүй. Хүүхэд төрөхийн өмнөх 6-8 долоо хоногийн амралтын чөлөө олгох тухай мэдэгдэх үүрэгтэй. Жирэмсний амралтаа эдлэхээс 3 сарын өмнө ажил олгогчид мэдэгдвэл зохимжтой, ингэснээр Таныг хөнгөн ажилд шилжүүлэх боломжтой.
Хөдөлмөрийн хүндрэл
Ажил олгогч Таны жирэмснийг мэдмэгц ачаалал багатай ажилд хуваарилах, энэ ажил нь Танд болон Таны хүүхдэд аюул учруулахгүй байх (жиш.: хэрэв Та химийн бодистой ажиллаж байгаа бол, жирэмсний хугацаанд өөр албан тушаалд шилжиж болох, цаашид тасралтгүй үйл ажиллагаатай ажил хийхгүй байх гэх мэт).
Ажилдаа эргэн орох
Хэрэв хөдөлмөрийн гэрээ Тань хугацаагүй бол жирэмсний амралт дуусахад ажил олгогч Таныг хуучин ажлын байран дээр Тань ажиллуулах үүрэгтэй. Эцэг эхийн чөлөө бол өөр хэрэг, Таныг зүгээр л хөдөлмөрийн гэрээний дагуу ажлын байр олгоно (жирэмсний амралтын дараа олгодогтой адил өмнө ажиллаж байсан ажлын байранд ажиллуулах үүрэггүй).

Хэрэв хөдөлмөрийн гэрээ Тань тодорхой хугацаатай буюу амаржсаны эсвэл эцэг эхийн чөлөөнд байх үед гэрээний хугацаа дуусвал, ажил олгогч Тантай шинэ ажлын гэрээ байгуулах албагүй.
Made on
Tilda