Харилцагчид

CZ
EN
RU
MN
UA
Праг хот
Албан газрууд
Дотоод яамны орогнол ба цагаачлалын бодлогын газар (Odbory azylové a migrační politiky Ministerstva vnitra; OAMP):

  • Праг 1, 3, 6, 7, 8, 9 ба Praha-Východ: Žukovského 888/2, Praha 6
  • Праг 2, 4, 5, 10 ба Praha-Západ: Cigánkova 1861/2, Praha 4

Очих цагийг онлайн захиалж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг Дотоод яамны хуудаснаас үз.

Хөдөлмөрийн товчоо - улсын нийгмийн халамжийн хэлтэс (Úřad práce - odbor státní sociální podpory): Хотын аль хэсэгт оршихоос шалтгаалан Та очих хөдөлмөрийн товчооны салбараа тодорхойлно. Та энэ цахим хуудаснаас салбаруудыг олж болно.

Прага хотын нийгмийн хамгааллын захиргаа (Pražská správa sociálního zabezpečení): Прага хотод хэд хэдэн Нийгмийн хамгааллын алба байдаг. Та эндээс олж болно.

Гадаадын иргэдэд зориулсан үйлчилгээ
Прага интеграчлалын төв (Integrační centrum Praha): ICP нь Прага хотод хэд хэдэн салбартай; ICP мэдээллийн төвийг Žitná 1574/51, 110 00 Praha 1 хаяг дээр олж болно. ICP нь бас боловсролын семинар болон нийгмийн болон хууль зүйн зөвлөгөө өгдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.icpraha.com/.

Гадаадын иргэдийн интеграчлалын төв Прага (Centrum pro integraci cizinců Praha): Pernerova 32, 186 00 Praha 8. CIC нь Чех хэлний сургалт, нийгмийн зөвлөгөө өгөх болон бусад үйлчилгээ үзүүлдэг. http://www.cicpraha.org/ хаягаас үзнэ үү.

Интеграчлалын зөвлөгөө (Poradna pro integraci): Opletalova 921/6, 110 00 Praha 1. Боловсрол, хэлний сургалт болон бусад үйлчилгээ нийгэм, хууль зүйн зөвлөгөө. Дэлгэрэнгүй мэдээллийг http://p-p-i.cz/.

Интеграчлал ба шилжин суурьшилтын холбоо (Sdružení pro integraci a migraci): Baranova 33, 130 00 Praha 3. SIMI нь нийгмийн болон хуулийн зөвлөгөө өгөх, хүнд хэцүү амьдралын нөхцөлд зөвлөгөө өгдөг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.migrace.com/ хаягаар орж үзнэ үү.

Charita ČR: БНЧУ-ын буяны байгууллага нь бусад үйлчилгээнээс гадна Вьетнам, Монгол, Украин хэл дээр утсаар тусламжийн утасны үйлчилгээ үзүүлдэг. Дэлгэрэнгүй мэдээллийг http://www.charita.cz/jak-pomahame/pomoc-cizincum-v-cr/infolinka/ хаягаар орж үзнэ үү.

Орчуулгын талаархи мэдээллийг Meta o.p.s. өөрийн вэбсайт дээр https://www.meta-ops.com/community-tlumoceni.

Прага хотод гадаадын иргэдэд тусладаг бусад олон байгууллага байдаг. Жагсаалтыг Praha Metropole všech гэдэг байгууллагын хуудаснаас олж болно.
Эрүүл мэндийн үйлчилгээ
Эмнэлгийн яаралтай тусламж: 155

Өрхийн эмч: Хэрэв Та эмчид бүртгүүлэхэд туслалцаа, эсвэл тодорхой мэргэжлийн эмчийн зөвлөмж хүсэж байгаа бол, гадаадын иргэдэд нийгмийн зөвлөгөө өгдөг аль нэг байгууллагад хандана уу (дээш үзэх)

Амаржих газар: Прага хотод нийт зургаан амаржих газар бий - Bulovka, Vinohrady, Motol, Thomayerova nemocnice, U Apolináře болон ÚPMD Podolí. Прага дахь амаржих газрын талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл http://porodnicepraha.cz. Түүнчлэн энэ хуудсанд тодорхой амаржих газарт бүртгүүлэх журмыг багтаасан.

Ерөнхий эрүүл мэндийн даатгалын газар (Všeobecná zdravotní pojišťovna): VZP нь Чех улсын эрүүл мэндийн даатгалын хамгийн их ашиглагддаг компани юм. Прага хотын салбаруудыг эндээс олж болно.
Пардубице
Албан газрууд
Дотоод яамны төрийн орогнол ба шилжин суурьших бодлогын хэлтэс (Odbor azylové a migrační politiky Ministerstva Vnitra; OAMP): Pernerova 168, 530 02 Pardubice, Zelené Předměstí.

Хөдөлмөрийн товчоо - Улсын нийгмийн халамжийн хэлтэс (Úřad práce - odbor státní sociální podpory): Jiráskova 20, 530 02 Pardubice, Zelené Předměstí.

Дүүргийн нийгмийн хамгааллын захиргаа (Okresní správa sociálního zabezpečení): U Stadionu 2729, 530 02 Pardubice.
Гадаадын иргэдэд зориулсан үйлчилгээ
Most pro o.p.s.: 17. listopadu 216; 530 02 Pardubice; нийгмийн болон хууль зүйн зөвлөгөө болон бусад. Монгол хэлний орчуулгыг +420 777 307 193, +420 724 946 001, +420 739 423 778, +420 604 270 098 ддугаарууд дээр. Вэб хуудас: http://www.mostlp.eu/

Гадаадын иргэдийн интеграчлалынн төв (Centrum pro Integraci Cizinců): Pernerova 444, 530 02 Pardubice; нийгмийн болон хууль зүйн зөвлөгөө, орчуулга болон бусад үйлчилгээ. Вэб сайт: http://www.integracnicentra.cz/

Монгол хэл дээрх мэдээлэл: +420 733 676 667, е-mail: mongol.info@charita.cz, вэбсайт: http://www.charita.cz/jak-pomahame/pomoc-cizincum-v-cr/infolinka/
Эрүүл мэндийн үйлчилгээ:
Эмнэлгийн яаралтай тусламж: 155

Өрхийн эмч: Moje ambulance, Palackého třída 1932, 530 02 Pardubice – Zelené předměstí. Дэлгэрэнгүй мэдээллийг: https://www.mojeambulance.cz/detail-pobocky/prakticky-lekar-pardubice

Пардубицийн мужийн эмнэлэг (эх барих - эмэгтэйчүүдийн тасаг): Kyjevská 44, 532 03 Pardubice. Дэлгэрэнгүй мэдээллийг http://pardubice.nempk.cz/porody

Нийгмийн эрүүл мэндийн даатгалын салбар (VZP): Karla IV. 73, 530 02 Pardubice.

Бусад хэрэг болох эх сурвалжууд:
Эрүүл мэндийн даатгал, оршин суух зөвшөөрөл болон ЕХ-ны иргэн бус гадаадынханд ерөнхий мэдээлэллийг энд байна.

Хэрэв Та цахилгаан - техникийн салбарт ажилладаг бөгөөд Таны эрх зөрчигдөж байгаа бол Electronics Watch гэдэг байгууллагад хандаарай, эднийх энэ салбар дахь хөдөлмөрийн эрхийг хамгаалж хэрэгжүүлдэг. Та энд гомдолын маягтыг бөглөж болно.
Made on
Tilda