Эцэг эхийн чөлөө нь жирэмсний амралтын дараа эхэлдэг бөгөөд хүүхдийг 3 нас хүртэл үргэлжилж болно. 3 нас хүрснээс хойш хүүхдээ асрах үедээ ажил олгогчоосоо ажлын чөлөө хүсэх хэрэгтэй. Ажил олгогч нь эцэг эхийн чөлөө олгох үүрэгтэй. Энэхүү чөлөөг эцэг нь хүсэж болно, гэхдээ зөвхөн хүүхдийн төрсний гэрчилгээнд бичигдсэн бол.
Эцэг эхийн чөлөөний үеэр эцэг эхийн тэтгэмж авч болно, "
тэтгэмжүүд" үзнэ үү.
Яаж хөөцөлдөх вэ? Жирэмснийхээ амралтыг дуусахаас өмнө ажилдаа эцэг эхийн чөлөө хүссэн өргөдөл бичиж, хэр хугацаанд үргэлжлэхийг заана.