Жирэмслэхээс хамгаалах Таны эмэгтэйчүүдийн эмч жирэмслэлтээс хамгаалах эм бичиж өгч болно эсвэл Танд жирэмслэлтээс хамгаалах бусад төрлийн аргуудыг зөвлөж болно. Жирэмснээс хамгаалах эм эрүүл мэндийн даатгалд хамаарагдахгүй , эмэгтэй өөрөө төлөх бөгөөд үнэ нь ихэвчлэн 3 сарын хэрэглээ нь 500 орчим крон байдаг.
Эмчид бүртгүүлэх Ашгийн бус байгууллага, гадаадын иргэдийн интеграчлах төвийнхөн нийгмийн зөвлөгөө өгнө, түүний хүрээнд эмч олж бүрэгүүлж өгч тусална (
холбоо барихыг үзнэ үү).
Эмч дээрх орчуулга Хэрэв эмч дээр очиход чех хэл рүү орчуулах орчуулагч хэрэгтэй бол гадаадын иргэдэд туслах байгууллага болон хамтын ажиллагааны төв нь үнэгүй орчуулга санал болгоно (
холбоо барихыг үзнэ үү).
Орчуулагч байхгүй, яаралтай тохиолдолд утсаар орчуулга хийж болно (жишээ нь харитагийн утас ).
Амаржих газарт бүртгүүлэх Ялангуяа та том хотуудад амьдардаг бол амаржих газраа урьдчилан сонгож, бүртгүүлнэ үү. Зарим тохиолдолд (ялангуяа Прага хот) эмчээс жирэмсний карт гаргасны дараа бүртгүүлэхийг зөвлөж байна. Та бүртгүүлэхдээ ихэвчлэн өөрөө очих ёстой.
Хүүхдийн эмчид бүртгүүлэх Төрөхөөсөө өмнө хүүхдийн эмчид бүртгүүлнэ үү. Амаржих газраас гарсаны дараа ямар эмч дээр хүүхэд харъялагдах талаар амаржих газраас мэдээлэл шаардана. Та хүүхдийн эмчийг Та өөрөө сонгож болно, утсаар тохирход хангалттай. Тус эмч таны эрүүл мэндийн даатгалын газартай гэрээтэй эсэхийг шалгаарай.
Төрөлт Амаржих газар хэзээ очих төрөхөөр ирэхдээ юу юу авч ирэх мөн бусад хийх зүйлсийг доорхи линкнээс үзнэ үү:
http://www.cicpraha.org/cs/socialni-poradenstvi/materialy-ke-stazeni1/letaky-pro-porodnice-a-matky.html Зарим амаржих газруудад маягт бөглөхдөө Танаас хүүхдийн нэрийг төрөхөөс нь өмнө бичүүлж авах гэдэг. Хэрэв хүүхдийн нэрийг олоогүй байгаа бол маягтанд бөглөх албагүй. Хуулиндаа хүүхдийг төрснөөс хойш 30 хоногийн дотор нэр өгч болно.
Үр хөндөлт Хэрэв Та үр хөндүүлэх бодолтой байгаа бол, өөрийн эмэгтэйчүүдийн эмчтэй зөвлөлдөнө үү. Эмч Танд мэс ажилбар хийж болох эрүүл мэндийн байгууллага санал болгоно. Жирэмслэлтийн хэдэн сартайгаас болон бусад нөхцөл байдлаас хамааран үр хөндөлт хийх өөр өөр арга байдаг. Төлбөрийг Та өөрөө төлөх бөгөөд даатгалд хамаарагдахгүй.